Сүүлийн жилүүдэд олон улсын зам тээврийн салбарт ухаалаг пүү (Weigh-In-Motion, WIM) технологи нь даацын хяналтын хамгийн үр ашигтай шийдлүүдийн нэг болж байна. Судалгаагаар даац хэтрүүлсэн ачааны автомашин нь замын эвдрэлийн 40–60 хувийг үүсгэдэг бөгөөд уламжлалт зогсоож жинлэх аргаар бүх тээврийн хэрэгслийг бүрэн хамруулж хянах боломж хязгаарлагдмал байдаг. Харин WIM систем нь тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр, хөдөлгөөн дунд нь жин болон тэнхлэгийн ачааллыг бодит цагт хэмжиж, даац хэтрэлтийг автоматаар илрүүлэх боломжийг бүрдүүлж байна.АНУ, Европын Холбоо, Япон зэрэг улс орнуудад WIM технологийг замын үндсэн коридорууд, боомт, логистикийн зангилаа бүсүүдэд өргөнөөр нэвтрүүлснээр даацын зөрчлийн тоо 50 хүртэл хувиар буурч, замын засвар үйлчилгээний зардал мэдэгдэхүйц хэмнэгдсэн бодит үр дүн гарсан талаар салбарын байгууллагууд мэдээлж байна. Үүнээс гадна WIM системийг дугаар таних камер (ANPR), торгуулийн болон тээврийн мэдээллийн нэгдсэн системтэй уялдуулан ашигласнаар хяналтын үйл явц илүү ил тод, автомат, хүний оролцоо багатай болж, хууль хэрэгжилт сайжирч байна.
Ухаалаг пүү (WIM) системийг ухаалаг тээврийн систем (ITS)-ийн хүрээнд нэвтрүүлэх нь зам тээврийн салбарын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой гэж олон улсын туршлага харуулж байна.