Авто машины жин хэмжилт нь уурхай, үйлдвэр, агуулах, логистик, худалдаа нийлүүлэлтийн хэлхээнд “орлого–зарлага–үлдэгдэл”-ийн үндсэн суурь өгөгдөл болдог. Гэтэл уламжлалт гар ажиллагаа ихтэй пүүн дээр бичилт, давхардал, маргаан, хяналт сул байх эрсдэл түгээмэл. Энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шинэчлэлүүдийн нэг нь дижитал пүү юм.
Уламжлалт пүүнээс ялгарах 5 давуу тал
01. Хурдан хугацаанд тогтвортой хэмжиж, нарийвчлал сайжирна
Дижитал авто пүү нь өндөр чанарын load cell мэдрэгч, өгөгдөл боловсруулалт, тогтвортой тул хэмжилтийн хэлбэлзэл, санамсаргүй алдааг бууруулдаг. Ингэснээр бизнест дараах үр ашгийг өгч чадна:
- Жин дээрх “зөрүү”-гээс үүсдэг маргаан, дахин жинлэлт цөөрнө,
- Нэгжийн өртөг, тээврийн тооцоо бодитой болно,
- Нийлүүлэлтийн гинжин хэлхээний итгэлцэл сайжирна.
02. Цааснаас салж, бүртгэл, тайлан автоматаар үүснэ
Уламжлалт пүүн дээр өгөгдөл ихэвчлэн гар бичмэл эсвэл тусдаа файлаар явдаг тул орхигдол, буруу бичилт, давхардал гарах магадлал өндөр. Харин дижитал систем дээр жинлэлт бүр:
- огноо/цаг,
- машин дугаар,
- ачааны төрөл/ангилал,
- оператор/ээлж,
- “gross / tare / net” зэрэг үзүүлэлттэй нь автоматаар бүртгэгдэнэ.
03. Ил тод байдал нэмэгдэж, зөрчил буурна
Дижитал авто пүү нь үйлдэл бүрийг лог хэлбэрээр хадгалж, хэн/хэзээ/юу хийснийг эргэж хянах боломж олгодог. Энэ нь “жин өөрчилсөн”, “буруу жинлэсэн” гэх мэт дотоод эрсдэлийг бууруулахад шууд нөлөөлнө. Ингэснээр бизнест дараах үр ашгийг өгч чадна:
- Дотоод хяналт сайжирна,
- Санхүү, ня-бо, агуулахын аудит хийхэд өгөгдөл бэлэн байна,
- Харилцагч, нийлүүлэгчтэй үүсэх маргаан багасна.
04. Ажлын урсгал хурдсаж, нэвтрүүлэх чадвар өснө
Дижиталжуулалт нь процессийн алхмуудыг стандартчилж, операторын хийх давталтад ажлыг багасгана. Үр дүнд нь:
- Нэг машинд зарцуулах хугацаа багасна,
- Дараалал, хүлээлт цөөрнө,
- Өдөрт жинлэж боловсруулах боломжит тээврийн тоо нэмэгдэнэ.
05. Интеграц, өргөтгөл хийхэд уян хатан болно
Дижитал авто пүү нь нэмэлт төхөөрөмж, системүүдтэй холбогдох боломж их байдаг. Жишээ нь:
- ERP / ня-бо / агуулахын систем,
- камер, дугаар таних (LPR/ANPR),
- баркод/QR, RFID карт,
- олон салбарын төвлөрсөн хяналт, алсын удирдлага.
Хэрэв таны бизнест жинлэлт, бүртгэл, тайлан, хяналтын процессыг илүү ил тод, хурдан, алдаагүй болгох шаардлага байвал дижитал авто пүүний шийдэл тохирох эсэхийг үнэлээд үзээрэй.