Ухаалаг пүү (WIM) болон тээврийн хяналтын цогц шийдэл
Манай компани нь ухаалаг пүү (WIM), тээврийн хяналтын ITS системийн хүрээнд тээврийн хэрэгслийн жин, даац, хөдөлгөөний мэдээллийг автоматаар хэмжих, бүртгэх, хянах цогц шийдлийг санал болгодог. Энэхүү шийдэл нь замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэн ажиллаж байна.
Бид төслийн судалгаа, зураг төсөл, тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, программ хангамжийн тохиргоо, системийн интеграцчилал, ашиглалтад оруулах хүртэл бүх үе шатыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж, төслийн бодит нөхцөлд нийцсэн найдвартай гүйцэтгэлийг ханган ажилладаг.
Ухаалаг пүү (WIM) системийн суурилуулалт
Ухаалаг пүү (WIM) системийн суурилуулалт нь төслийн хамгийн чухал үе шатны нэг бөгөөд замын нөхцөл, тээврийн урсгал, техникийн шаардлагад нарийн уялдуулан гүйцэтгэх шаардлагатай. Манай инженерийн баг нь талбайн судалгаанаас эхлэн мэдрэгч, камер, серверийн төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоог стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.
Бид суурилуулалтын явцад системийн нарийвчлал, найдвартай ажиллагаа, урт хугацааны тогтвортой байдлыг хангаж, ашиглалтад оруулахын өмнө иж бүрэн туршилт, шалгалт хийж хүлээлгэн өгөх болно.
- Стандартын дагуу суурилуулалт
- Нарийвчлалтай жин хэмжилт
- Системийн туршилт, баталгаажуулалт
- Сургалт, ашиглалтын заавар