(+976) 9560-5569

roadtechs-logo

НЬЮ-ЙОРК ХОТ УХААЛАГ ПҮҮ (WIM) ТЕХНОЛОГИЙГ ӨРГӨЖҮҮЛЭН АШИГЛАЖ БАЙНА

2025/01/03

АНУ-ын Нью-Йорк хотын Зам тээврийн газар (NYC DOT) нь даац хэтрүүлсэн ачааны автомашинуудын хяналтыг сайжруулах зорилгоор ухаалаг пүү (Weigh-in-Motion, WIM) технологийн хэрэглээг өргөжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Ухаалаг систем нь даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг шуурхай мэдэгдэхээс гадна системийн тусламжтайгаар хуульд заасан арга хэмжээг авах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Энэхүү технологи нь тээврийн хэрэгслийг зогсоолгүйгээр жин, тэнхлэгийн ачааллыг хэмжиж, даац хэтрүүлсэн автомашиныг автоматаар илрүүлэх боломжийг олгож байна ингэснээр замын хөдөлгөөний саатал үүсгэхгүйгээр хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Ухаалаг пүүг ашигласнаар тус хотод даац хэтрүүлэлтийг мэдэгдэхүйц бууруулсан үр дүн гарчээ.

NYC DOT-ийн мэдээлснээр WIM системийг нэвтрүүлснээс хойш даац хэтрүүлсэн ачааны автомашины тоо мэдэгдэхүйц буурсан бөгөөд зарим замын хэсгүүдэд зөрчлийн тоо 50–60 хувиар багассан эерэг үр дүн гарчээ. Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл нь зам, гүүр, байгууламжид хамгийн их ачаалал өгдөг. WIM технологиор дамжуулан ийм тээврийн хэрэгслийг эрт илрүүлснээр замын эвдрэлээс урьдчилан сэргийлж, засвар, нөхөн сэргээлтийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна. WIM систем нь дугаар таних камер (ANPR) болон бусад хяналтын системтэй уялдан ажиллаж, зөрчил илрүүлэлт, торгуулийн процессыг автоматжуулж, хүний оролцоог багасган, ил тод байдлыг нэмэгдүүлж байна.

Нью-Йорк хотын хувьд энэхүү арга хэмжээ нь ухаалаг тээврийн систем (ITS)-ийг хөгжүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, замын аюулгүй байдал, дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны бодлогын нэг хэсэг юм.

Article by roadtechs